Нар…

Хаалга тогших чимээ энэ өглөөг эхлүүллээ. Аль хэдийнэ 10 цаг болсон байв. 11 цагаас ордог хичээлийн багш нүдэнд харагдаж толгойгоо өндийлгөж цонхоор нэг харвал бүүдгэр саарал тэнгэрээс унасан цас газрыг нилэнхүүд нь шавхай бас цас болгожээ. Миний дуртай уур амьсгал байна, гэвч нар алга. Угаалга хийж сэргэсний дараа чимодана онгойлгохоор чахруулан дуугаргав. Юу ч хамаагүй өмсөх гэсэн бодол байсан ч бас өнгийг нь тохируулах гээд байгааг харвал ээжийгээ их дуурайжээ. Уг нь ч би аавтайгаа адилхан хүн юмсан. За энгээд гурваас дээшгүй өнгийн юм өмсөж аваад нүүрээ багахан халтардуулав.
Яг сайхан агаар. Хогийн пошг руу хогоо шидчихээд алхаж гарав. Өглөө бүр өөдөөс нь инээж хүслээ шивнэдэг нар минь алга. Хүслээ хэнд шивнэх билээ ?. Энэ өдрөөс юу ч хүсэхгүй юм байна гэж бодоод 14 номерын автобусыг хүлээнгээ буудал дээрх охины байр байдлыг шинжиж гарлаа. Зөрүүлээд надруу хартал би далдижсангүй.
Сургуульруу орохдоо би өөртөө итгэлтэй байж үзээгүй, хаалгаа хүнээр татуулж бас үзээгүй , хэн нэгэн нэг өдөр хаалгийг минь татаж өгвөл би дурлах биз… .
Бор шар өнгийн давгүй хослол бор зангиа цагаан цамц нь сайхан хосложээ. Том улаан хамар дээрээ тохсон шилээ байна нүдрүүгээ түлхэж долоовор хуруугаа долоож номоо эргүүлэнгээ химийн талаар ярьж хааяаа нэг босон гараа халаасандаа хийж самбар дээр химийн элемент бичинэ. Орос хэлээс шууд хичээлээ зааж байгаа болохоор ч тэр үү  хааяа хааяа түгдэрнэ. Би ч гэж утсан дээрээ энийг бичингээ жишимчгүй багшруу хурц харна. Энэ өдрийн эхлэл надад тийм ч таалагдсангүй, гэхдээ өнөөдрийн байгаагүй нар миний өнөөдрийг шийдэж чадахгүй, яг л нэг удаа яваад өнгөрөх 14 номерийн автобус шиг. Жич : Миний хэр заваан бичдэг гэдгийг хармаар байна уу хэхэ .

image

Advertisements

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s