юу ч биччив

Хүн бүрийн цээжний голд нэг цагаан уут бий. Махаар хүрээлэгдсэн торгон цагаан уут. Цагаан өнгө хиртэхдээ амархан . Цэвэрч нэгэн нь сайхан арчилаад аваад явчихна, залхуу хүн бол хиртүүлж илэгдүүлнэ. Нэгэнт хиртсэн сэтгэлийг угаахад саван вокны аль нь ч хэрэггүй . Эхлээд ус хэрэгтэй шиг хэн нэгэнд бас хэн нэгэн хэрэгтэй.

Хүн бүрийн цээжий голд нэг цайлган бурхан бий. гэрэл цацруулсан цагаахан бурхан . Гэрэл унтарч харанхүй дүйхэд аливаа бүхэн үзэгдэхээ болино. Бурханыг урдаа байгаа хэрэм шиг эгцэлж харахыг хүсэх тэнэг нь байхад  нүдээ аньж сэтгэлийн сонороор доторхи бурханаа сонсохыг оролдох нэгэн бий .

Advertisements

8 сарын 13

Одоо өглөөний 5 цаг 40 минут . би унтаагүй бас нар гарахаар унтана гэж бодоод сууж байна . Ганцаараа унтаж чаддагүйгээсээ болж одоо энгээд сууж байх гэж. Гадаа удаан үргэлжилсэн бороо орж хааяаа нэг ус цавчиж давхиж яваа машины дуу сонсдоно . Харин би баруун зүүн зовхио зэрэг татуулан нөүтөүүкүүгээ муухай хараад сууж байна . Өдөртөө хэцүү амьдрал туулан амжилтанд хүрсэн хүмүүсийн талаар сонсож жоол санаа алдсаны дараа бүх л төрлийн дуу сонсоод бас л уйдаж дэмий тааз ширтэж хэвтэнэ. би залуу хүн л дээ гэхдээ мари макс хоёр гэдэг кинон дээрх шиг макс шиг үхлийн талаар ихэд бодлоо . Амьдралаа үрэн таран хийсэн гэж хүмүүс ярих байх л даа гэвч надад яг л амьдраад үхсэн юм шиг санагдсан .

Мөнгөтэй болсон үедээ хуучин номын дэлгүүр бас бус газраас номнууд авч гэртээ шигдэж тэрийгээ уншиж дуусгаад хөдөө очиж хэдэн өдрөөр унтмаар байна .

5 Сарын 30

Харь гарагийнханыг харж байгаагүй хүн яаж харь гарагийнханы талаарх төсөөлөлтэй болж бүр гадаад байдал төрхийг нв дүрсэлж харуулаад байдаг байнаа . Би бодлоо, өөрийнхөө сонсож харж мэдэрч байгаагүй зүйлийг санаанаасаа зохиож яаж чадаад байна??  Хивээсир гэдэг үг чамд юуг санагдуулж байна ??? ямар нэгэн төсөөлөл бууж байна уу?? анааш гэдэг үгийг сонсоод шууд урт хүзүүтэй шаргал амьтан санаанд ордог бол хивээсир гэхээр юу төсөөлөгдөж байна _ Би энэ үгийг сая зүгээр л хэдэн үг нийлүүлээд бүтээчихлээ. Байхгүй зүйлийг шүү дээ, би энэ үгний утга бол ийм нэртэй бурхан байдаг гээд яг л Есүстэй төстэйгөөр биччихвэл хэдэн зуун жилийн дараа миний бүтээсэн хивээсир шашинд мянга мянган хүн итгэж мөргөл үйлдэх болно . Даанч би хэзээ ч Библи шиг агуу ном бичиж чадахгүй нь туйлын үнэн байх даа хаха. юу гэх гээд байна гэхээр хар гарагийн хүн гэж байгаа. Бидний хэлэгддэг бүх зүйл БАЙГАА.

Хүн бол хоосон чанартай гэж буддын философид хэлснийг их гайхаад бас үнэн ч юм шиг санагдаж яг хоосон гэж юу юм бэ гэж ойрд их бодлоо . Эцэст нь төөрөлдчихсөн. Би бас тийм ч хурдан сэтгэдэг хүн биш юмаа. Гэхдээ би шантрахгүй бодсоор л байна . Бодох тусам харах үзэх тусам өөрийн гэсэн бодол няцаагдаж хуучирч байна. Жич : би юу бичих вэ гэж бодохгүйгээр шууд бодсоноо бичээд байгаа болохоор ойлгоорой (энгэхэд би хэнтэй ч яриад байгаа юм хихи ).

Парист очиж үзэх юмсан . edith piaf ийн дуу шиг л байх байхдаа.

Нар…

Хаалга тогших чимээ энэ өглөөг эхлүүллээ. Аль хэдийнэ 10 цаг болсон байв. 11 цагаас ордог хичээлийн багш нүдэнд харагдаж толгойгоо өндийлгөж цонхоор нэг харвал бүүдгэр саарал тэнгэрээс унасан цас газрыг нилэнхүүд нь шавхай бас цас болгожээ. Миний дуртай уур амьсгал байна, гэвч нар алга. Угаалга хийж сэргэсний дараа чимодана онгойлгохоор чахруулан дуугаргав. Юу ч хамаагүй өмсөх гэсэн бодол байсан ч бас өнгийг нь тохируулах гээд байгааг харвал ээжийгээ их дуурайжээ. Уг нь ч би аавтайгаа адилхан хүн юмсан. За энгээд гурваас дээшгүй өнгийн юм өмсөж аваад нүүрээ багахан халтардуулав.
Яг сайхан агаар. Хогийн пошг руу хогоо шидчихээд алхаж гарав. Өглөө бүр өөдөөс нь инээж хүслээ шивнэдэг нар минь алга. Хүслээ хэнд шивнэх билээ ?. Энэ өдрөөс юу ч хүсэхгүй юм байна гэж бодоод 14 номерын автобусыг хүлээнгээ буудал дээрх охины байр байдлыг шинжиж гарлаа. Зөрүүлээд надруу хартал би далдижсангүй.
Сургуульруу орохдоо би өөртөө итгэлтэй байж үзээгүй, хаалгаа хүнээр татуулж бас үзээгүй , хэн нэгэн нэг өдөр хаалгийг минь татаж өгвөл би дурлах биз… .
Бор шар өнгийн давгүй хослол бор зангиа цагаан цамц нь сайхан хосложээ. Том улаан хамар дээрээ тохсон шилээ байна нүдрүүгээ түлхэж долоовор хуруугаа долоож номоо эргүүлэнгээ химийн талаар ярьж хааяаа нэг босон гараа халаасандаа хийж самбар дээр химийн элемент бичинэ. Орос хэлээс шууд хичээлээ зааж байгаа болохоор ч тэр үү  хааяа хааяа түгдэрнэ. Би ч гэж утсан дээрээ энийг бичингээ жишимчгүй багшруу хурц харна. Энэ өдрийн эхлэл надад тийм ч таалагдсангүй, гэхдээ өнөөдрийн байгаагүй нар миний өнөөдрийг шийдэж чадахгүй, яг л нэг удаа яваад өнгөрөх 14 номерийн автобус шиг. Жич : Миний хэр заваан бичдэг гэдгийг хармаар байна уу хэхэ .

image

2015,03,28

Шөнийн 12 цаг 27 минут. Энгийн нэг шөнө, 2 цагийн өмнө хажуу айлын хүн хаалгаа онгойлгохгүй гэртээ суух эхнэртээ уурлаж хаалгаа баахан балбасныг эс тооцвол. Өчигдөр би жолоочийн хажуу дахь  цонхноос өөр цонхгүй автобусаар өссөн хотдоо ирлээ. Нам гүм байдал, харанхуй орц намайг тосож авав. Ээжийн хийсэн цуйванг идэж 2 аяга сүүтэй цайгаар даруулсны дараа тухлаж гарлаа. ээжийн захьсан хуучин цүнх, ороолтыг нь өгөөд ширээнийхээ урд  нэг суулаа . Өмнө нь би энэ ширээн дээр конкурсанд бэлдэж их суусан, харин өнгөрдөг зун нөүтбүүкний дэлгэц ширтэхээс өөр шалтгаанаар суусангүй. Залхуу болсон юм болов уу? эсвэл зорилгогүй болчихов уу?

Их сургуульд 3 жил хэнэггүй гэгч нь сурчихаад одоо харамсаж суух гэж. Өөрөөсөө ичиж байна. Дараа хэзээ нэгэн цагт хичээл орж байсан багш нартаа онцгүйгээр дурсагдмааргүй л байна . Надад  ахиад 1 жил хагас байна. энэ хугацааг ашиглах хэрэгтэй. хэрэв би үнэхээр ухаантай байсан бол өмнөх жилүүдэд яагаад ийм хэнэггүй, залхуу, нахаалны байв аа… өнгөрсөн хугацааг нөхөж болдоггүй, гэхдээ ирээдүйн хугацааг одоо нөхөөд байвал ирээдүйн “Би ” өөртөө баярлах болно.

Зурагтаар Чингис Хаан кино гарч байгааг бас ээжийн хурхирхыг би сонсож байна. хэсэн хугацааны дараа унтахуу эсвэл дараа долоо хоногийнхоо даалгаврыг одоо хийхүү?????

Би хэзээнээс би болсон юм болоо … Ямартай ч энэ амьдралын эхлэл нь яг хаана вэ эр эс эм эс хоёроос уу? ээжийнхээ гэдсийг өшиглөж эхлэсэн цагаас уу? хэл орж эсвэл амьдралын талаар эргэцүүлэх болсон үеээс юм уу ? Хэнд ч хамаагүй асуудал надад хамаарагдах үед би сэтгэж байх болно . Төгсгөлтэй нүүр тулаад зогсож байхад ч би оршиж л байна.

би гэж …

Миний  хэн бэ гэдэг чухал биш байх, гэхдээ миний хэн байж , хэн байх нь надад сонирхолтой юм шүү  . Би байдаг л нэг 3р курсын оюутан .  Даруухан энгийн зүйл сонирхдог ч хааяаа эсэргээрээ байх нь бий. Дотор минь 2 хүн суучихаад надад заагаад байнуудаа гэмээр . Миний амьдралд ахиад хэдэн өдөр байгаа бол ? тэр өдөр бүрийг би санахгүй ч өдөр шиг өдөр байсан тэр хэдэн зураглалыг би нүднийхээ цаана хадгалчихсан, 5 өдрийн дараа 19 хүрэх ч гэсэн ямар бэлэг авах бол гэсэн бодол бас юу хийх вэ гэсэн бодол алга. Ээжийн хийж өгсөн хоолыг идээд өдөржингөө гөлөрч хэвтэнэ. Одоо миний дуртай кино гарч байна the perks of being wallflower, энэ киноны гол дүр Чарли надад таалагддаг. Би магадгүй тиймэрхүү хүн сонирхдог байх. өмнө нь би нэг блог нээгээд баахан юм бичиж гардаг байсан харин энэ блогийг 30 минутын өмнө нээсэн болохоор юу бичихээ мэдэхгүй зүгээр л өөрийнхөө талаар бичиж байна. Би гэрээс гарах дургүй. Бас хүмүүстэй харьцах харьцаа маань их сонин болохоор сонин сэтгэгдэл үлдээдэг байх гэж боддог .Дараа нь найзууд болсныхоо дараа анх хараад юу гэж бодсон талаар асуухад тийм ч сайхан юм хэлдэггүй болохоор би тэгж бодох болсон. Зурах үнэхээр дуртайгаа би мэддэг. гэхдээ нэг л юу зурахаа мэддэгүй бас онцгүй хэдэн дүрс л зурдаг болохоор хүн амьтанд хэлээд байдаггүй ээ . Шинэ цагаан цаас хараад цэг тавихаас өөр юу хийхээ мэддэггүй.  Олон хүн бужигнаж хөгжилдөж байгаа газар би гунигтай болж харин  нам гүм газар би ямар нэг хөгжилтэй юм хиймээр санагдаж инээд хүрч эргэн тойрны хүмүүсийг элдвээр бодож инээдэг  . Би илүү ихийг бичих болохоор хэрвээ чи энийг уншиж байгаа бол энийг  хааяаа нэг шалгачихаж байгаарай. Баяртай.